bgteam

"ББСМО” ХХК нь барилгын зураг төсөл, барилга угсралт, интерьер, экстерьер, худалдаа үйлчилгээний чиглэлээр мөн "ББСМО" ХХК-ний дэргэдэх "Бэ Эс" консалтинг ХХК нь барилгын бүх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Бид хууль дүрэм, барилгын норм, нормативыг чандлан сахиж, хэрэглэгчдийн сонирхол, эрх ашигт нийцсэн чанартай зураг, төслийг түргэн шуурхай нийлүүлэхийг үндсэн зорилго болгон ажиллаж байна.Манай компани улсынхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцон өөрийн зах зээлийн хүрээг тэлж тодорхой хэрэглэгч, харилцагч түншүүдтэй болсоор байна. Манай хамт олны дотор Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженер, архитектур, интерьер, дизайнер болон барилгын зураг төсөл зохион бүтээх чиглэлээр олон жил ажилласан мэргэжлийн дадлага туршлагатай инженер, техникийн ажилчид багаар ажиллаж байна. Бид цаашид олон улсын стандарт шаардлагад нийцсэн, дэвшилтэт техник, технологийн тухай бүр эзэмшин нэвтрүүлж хамгийн орчин үеийн шийдэл бүхий шинэлэг, өвөрмөц, чанартай барилгын зураг төсөл, барилга угсралт, интереьр, дизайны ажлуудыг хийж гүйцэтгэж байх болно.

ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго

Салбарын болон хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчин, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу чанартай мэргэжлийн өндөр түвшинд барилга угсралт, зураг төсөл, интереьр, дизайны ажил гүйцэтгэхэд оршино.

Эрхэм зорилт

  • Орчин үеийн техник, технологийн дэвшлийг эзэмшиж шинэлэг чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлж байх.
  • Өөрсдийн гэсэн архитектур, дизайны өвөрмөц хэв маягийг бий болгох
  • Бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцож өөрсдийн дадлага, туршлагыг хөгжүүлэх
  • Өөрсдийн бүтээлээр зах зээлд танигдаж, өөрийн  эзлэх байр суурийг өргөжүүлэх

Бидний үзэл баримтлал

  • Байгаль орчинд ээлтэй
  • Шинэлэг
  • Тав тухтай
  • Чанарыг дээдлэгч
  • Мэдрэмжтэй
  • Уян хатан хамтын ажиллагаа

Үйл ажиллагааны чиглэл

  • Барилгын иж бүрэн зураг төсөл, төсөв
  • Барилга угсралт
  • Интерьер
  • Экстерьер
  • Мэргэжлийн зөвлөгөө, хяналт
Бүх эрх хуулиар хамгаалагдсан BBSMO LLC