Барилгын салбарт гарч байгаа нийтлэг алдаа

Нэг. Зураг төсвийн хүрээнд

Өнөөдөр харанхуй чийгтэй, хэт жижиг өрөөтэй, дуу чимээ тусгаарлалт төлөвлөөгүй, үүдний хэсэг, орц гарц, хонгил, шат орчмын төлөвлөлт оновчтой бус, ерөнхий төлөвлөгөөнд орчны тохижилт, хүүхэд настнуудын салхилах орчин, засмал зам талбай, ногоон байгууламжийг зохих хэмжээнд тусгаагүй, өнгө үзэмж тааруу олон нийтийн барилга болон орон сууцны хороолол ашиглалтад орсоор л байна. Өөрөөр хэлбэл, зургийн иж бүрдэл дутуу, дэс дараалал алдагдсан, үг,

Зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин, итгэмжлэгдсэн захиалагч
Л.Түмэндэмбэрэл 

үсэг, хэл найруулгын алдаа тохиолдох нь хэвийн үзэгдэл болжээ. Үүнд зургийн гүйцэтгэл дутуу, стандарт мөрдөөгүй, урьд хийсэн зургаа өөрчлөлгүй ”хуулбарлаж” хийх зэрэг алдаанууд голчлох бөгөөд рельеф /газрын гадаргуугийн өндөржилтийн шугамууд/, откос /газрын налуу/, съёмка /зураглал/, улаан шугам, хатуу цэг, створ /харалдаа нэг чигт/, хөрсний хатуулаг, газар хөдлөл, техник эдийн засгийн үзүүлэлт, харьцангуй түвшин 0.000-ын тухай ойлголт багатай байдаг. “Энэ цаг мөчид гар дамжсан хоёр дахь, гурав дахь ахлах мэргэжилтний хяналт шалгалт зайлшгүй шаардлагатай байна.” хэмээн нэгэн туршлагатай ахмад архитектор бичиж байсныг сануулъя.

Барилгын зураг төсвийн техникийн баримт бичгийн бүрдэл нь стандартчилагдсан бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Үүний үндсэн нэг хэсэг болох эдийн засгийн “часть” техник эдийн засгийн үндэслэл /ажил гүйцэтгэлийн төсөл АГТ/, барилгын үйлдвэрлэл зохион байгуулалтын хэсэг /зохион байгуулалтын төсөл, ЗБТ/ гэдэг 2 бүлэгт мэдээллийн боловсруулалт хийгдэхгүй байна. Ер нь зураг төсөл нь хөрөнгийг үр ашигтай зарцуулах үндсэн зарчмаар хийгдэх ёстой. Энд хөрөнгө оруулалтыг эргэн төлөх хугацаа гэдэг чухал үзүүлэлтийг тооцож гаргахаас өмнө барилга үргэлжлэх хугацааг тусгай томъёо ашиглан тооцооны аргаар бодож гаргадаг. Үүний үр дүнгээр БЗТ-д оруулж, календарчилсан график хийдэг. ЗБТ дотор 13-14 төрлийн тооцоо төлөвлөлт бий. / БНбД 12-01-09 / Ердийн нөхцөлөөс бусад нөхцөлд баригдах барилга, байгууламжуудад ЗБТ, АГТ-ийг зургийн байгууллага хийнэ гэж заасан байна. Эдийн засгийн хэсэг дотор 10 гаруй өөр үзүүлэлтийн тооцоо шинжилгээ хийж эзлэхүүн төлөвлөлтийн түвшинг тогтоодог, энэ нь зарим барилгад хэдэн арван хуудас тайлбар бичиг тооцоо болно. Харин амьдрал дээр ихэнх зураг төсөлд 2-3 үзүүлэлтийг буруу дутуу бодсон л харагддаг. Учир нь барилгын мэргэжлийн эдийн засагчтай зургийн байгууллага цөөхөн болсонтой холбоотой. Тэгэхээр 15-30 хувь бүрдэл дутуу зураг төсөв гарч байна гэсэн үг. Оновчтой хувилбар төлөвлөлт, шинэ дэвшилтэт бүтээц, технологийн тал дээр бараг сураг ч байхгүй. Гэтэл зураг төсвийн үнийн 15 хувь энэ хэсгүүдэд хуваарилагдана гэсэн жишиг байна. Аль ч улс оронд дэвшилтэт техник, технологи нь зураг төслөөр л дамжиж үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой юм.

Хоёр. Барилга угсралт

ЗБТ, АГТ хийгээгүй болохоор хэн нэгний санаагаар үйлдвэрлэж таарна. Цаашлаад барилгын ажил үргэлжлэх хугацааг онолын үндэстэйгээр тооцоогүй болохоор, хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацааг бодож гаргаж чадахгүй, зөв оновчтой тохирсон материал машин механизмаар, хэрэгтэй цаг хугацаанд нь тасралтгүй ханган нийлүүлэх боломж алдагдана. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийг аюулгүй, осол авааргүй, чанартай явуулах гол бичиг баримт нэгэнт байхгүйгээс оролцогч бүр “хувийн тоглолт” хийхээс аргагүй болно.

Ингээд л энд тэнд технологийн горим зөрчигдөнө, материалын орц норм хэтэрнэ, машин механизм, хүн хүчний зогсолт гарна, чанарын хяналт алдагдана. Эцсийн дүндээ төлөвлөөгүй үргүй зардал ихсээд, ашиг багассаар төслийн эрсдэлийн харанхуй ангал нөмрөн авна даа. Гэтэл энэ байхгүй байгаа бичиг баримт дотор чинь ажилчин бүрийг минут, секундийн зөрүүгүй хаана, юуг хэрхэн хийх, өөртөө хэрхэн хяналт тавих, нийтээр дагаж мөрдөх тэмдэг дохио тэмдэглэл, орох гарах газар, инженерүүдийн хувьд ажлаа, хэзээ хэрхэн, хэдэн удаа, ямар багажаар шалгах, үр дүнд нь ямар алдаа зөвшөөрөгдөх, энэ тухай ямар бичиг баримтыг яаж үйлдэх, хэн гарын үсэг зурах гээд урьдчилан тохиролцсон хөтөлбөр байх ёстой.

Гурав. Хөрөнгө оруулагч

Манай хөрөнгө оруулагчдын ихэнх нь мэргэжлийн бус байдаг. Барилга барих санаа төрсөн үеэсээ эхлэн зөвлөх үйлчилгээ авах ёстойгоо мэддэггүй. Нэг барилга “партизан”-ы аргаар зохион байгуулсны дараа бүхнийг мэддэг болсон мэт гээд өөртөө итгэчихнэ. Зарим инженер, техникийн ажилтнууд ч чадна, болно гээд ойлгуулчихна. Ямар ч ажил эхлээгүй байж ашгаа авах гэж ярьдаг, зарим нь бүр урьдчилж аваад үрээд дуусгачихдаг нийтлэг дүр зураг манайханд ажиглагдаж байна.

Гадны улс орнуудын барилгын салбарын хөгжлийн бодлогоос харахад, цаашдын хөгжлийн чиг хандлага нь уламжлалт технологиос эрс өөрчлөлтийг төлөвлөж байгаа нь өндөр үйлдвэржсэн, хуурай угсармал арга давамгайлсан, хөдөлмөрийн бүтээмжийг эрс багасгасан, байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал бага байхаар төлөвлөж, цаашид энэ чиглэлээр тогтмол хөгжиж байхаар бодож боловсруулсан байна. Тиймээс бид энэ чиглэлээр 2030 оныг хүртэл барилгын салбарт хэрэгжүүлэх инновацийн стратеги төлөвлөлтийг дангаар нь боловсруулан гаргаж, тууштай нэвтрүүлэх шаардлагатай болж байна.

Эх сурвалж: Барилга.МН сэтгүүл

Ч.Мэргэн: Хувь хүний манлайллаас улсын манлайлал эхэлнэ

Хүн болгоны амьдралд менежментийн тухай ойлголт чухал

“Тогтох трейд” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй ярилцлаа. “Өдөр бүр Дракертай хамт” номын редактораар ажилласан тэрбээр “Сүүлийн жилүүдэд өөрийгөө хөгжүүлэх, манлайлах сэдвийн талаар олон ном гарах болсон хэдий ч удирдах арга зүйн номууд тун ховор байж ирсэн. Тиймээс энэхүү номыг эх хэл рүүгээ орчуулан гаргахаар шийдсэн” хэмээн өгүүлэв. Питэр Ф.Дракер нь амьдралынхаа туршид цөөнгүй ном бичсэн бөгөөд орчин үеийн удирдах арга зүйн өвөг эцэг гэж түүнийг тодотгодог. Уншигч та бүхэндээ зориулж “Засгийн газрын мэдээ” сонин өнөөдрөөс эхлэн албан ёсны эрхтэйгээр “Өдөр бүр Дракертай хамт” номоос манлайллын болон менежментийн шилдэг санааг дамжуулан хүргэхээр боллоо. Энэ удаад бид тус бүтээлийг монгол хэлнээ унших боломжийг олгосон Ч.Мэргэнтэй ярилцахын зэрэгцээ “Удирдлагын шударга байдал” сэдвийг онцоллоо. Та манай сониноос өдөр бүр дээрх бүтээлийн нэг сэдэв уншихын сацуу мэдлэгээ тэлэх юм.
-Та бүхэн яагаад П.Дракерын номыг сонгон орчуулах болов. Ингэхэд түүний номыг хаанаас олчихов. Монголд англи хэл дээрх ном, тэр дундаа П.Дракерын бүтээлийг олно гэдэг хэцүү шүү дээ?
 
-Питэр Дракер нь амьдралынхаа туршид маш олон ном бичсэн бөгөөд орчин үеийн удирдах арга зүйн өвөг эцэг гэж түүнийг үздэг. Миний бие Харвардын Бизнесийн сургуулийн “YPO-WPO Presidents Program” тусгай хөтөлбөрт суралцах үедээ “Өдөр бүр Дракертай хамт” номтой танилцсан. Тухайн үед буюу 2014 оны нэгдүгээр сард Бостонд байхдаа номын сангаас уг бүтээлийг анх олж хараад унших ёстой номны нэг юм байна гэж үзээд авсан. Тэр цагаас хойш уг бүтээлийг монгол хэлнээ орчуулах, улмаар олон хүнд хүргэхийг зорьсон.
-Даян дэлхий хувьсан өөрчлөгдөж, өрсөлдөх чадвараа сайжруулах, бусдаас суралцах, шинэ ололтыг нэвтрүүлэх зүгт илүү эрчтэйгээр хандах боллоо. Түүний нэг нь менежментээ шинэчлэх, арга барилаа өөрчлөхөд хүргэж буй. Энэ нь дээрх номыг орчуулахад нөлөөлсөн үү?
 
-Тийм ээ. Монголчууд бид хүссэн, хүсээгүй дэлхийн түвшинд өрсөлдөх шаардлагатай болж байна. Үүнд эртнээс суралцах, бэлдэх учиртай. Ингэснээр цаг хугацааг хожих, товчлох боломж бий болно. Олон улсын хэмжээнд өрсөлдөхийн тулд стандарт, шаардлагыг нь юуны өмнө хангах хэрэгтэй. Энэ нь дан ганц бизнесийн байгууллагатай хамааралтай биш. Ямар ч байгууллага, хамт олны өмнө дээрх сорилт ирж байна. Тиймээс удирдлагуудад бодитой өөрчлөлт авчрах, нөхцөл байдлаа зөв үнэлж, дүгнэхэд менежментийн өргөн хүрээний мэдлэг, мэдээллийн хэрэгцээ их ч ийнхүү агуулга бүхий ном монгол хэлээр хомс байна. Тиймээс энэ хэрэгцээ, шаардлагыг хангах үүднээс бид “Өдөр бүр Дракертай хамт” номыг орчуулсан. Бидний зорилго ч үүнд бүхэлдээ чиглэсэн. Хүний амьдрал цаг үргэлж манлайлал, хувь хүний зохион байгуулалт, менежментийг шаардаж байдаг. Тэгэхээр энэхүү бүтээл нь зөвхөн бизнесийн дээд шатны гэлтгүй төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн бүх шатны удирлагуудад болон ирээдүйн удирдлагуудад зориулагдсан.
-Питер Ф.Дракерын бүтээл олон орны хэлээр гарч байсан юм билээ. Харин монголчуудад зарим бүтээл нь төдийлэн танил бус. Та бүхний хувьд зах зээлийн эрэлт, хэрэгцээг илүү ажигласан юм болов уу гэж санагдлаа. Учир нь менежмент болон хувь хүний хөгжлийн чиглэлээр “ширээний ном” болохуйц бүтээл ховор байгааг та дурдсан.
 
-Монголын байгууллагуудын дээд шатны удирдлагууд болон бүх шатны менежерүүд бид байгууллагаа дэлхийн түвшинд хүргэе гэвэл эхлээд өөрсдөө дэлхийн түвшний удирдагчид болох хэрэгтэй болов уу. Олон улсын хэмжээнд өрсөлдөхийн тулд менежментийн мэдлэг, мэдээлэл ихтэй ном юм байна гэдгийг олж харсан. Монголын мянга мянган залуус, удирдлага, дэлхийн түвшинд хүрэх манлайлагч болоосой гэж энэ ажлыг хийж эхэлсэн.
 
-Питэр Ф.Дракерын талаар манай сонины уншигчдад товчхон мэдээлэл өгөөч?

-Агуу сэтгэгч хүн. Түүний зөвхөн менежмент төдийгүй инноваци, манлайлал, үр дүнтэй байдал болон өөрчлөлтөд дасан зохицох тухай гаргасан санаанууд нь өнөөдрийг хүртэл бизнесийн мэргэн ухааны сонгодог хэлбэр хэвээр байна. Энэ хүний хүн төрөлхтний мэдлэгт оруулсан хувь нэмэр ганц, хоёрхон чухал санаа агуулаад зогсохгүй. Чухамдаа бүхэлдээ үнэ цэнэтэй санаа нэвчсэн бүтээлүүдээр нь үнэлэгдэнэ. Тэрбээр 65 жилийн хугацаанд 39 ном бичиж үлдээсэн байдаг. Түүний нэг нь “Өдөр бүр Дракертай хамт” бүтээл. Дэлхийд танигдсан олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс Дракерийг олон улсын хэмжээний менежментийн чиглэлийн шилдэг хүн гэж харж, бичдэг.
 
-Сүүлийн үед менежмент болон хувь хүний хөгжлийн талаар маш олон ном гарах болсон. Тэдгээр номноос ялгарах гол ялгаа нь юу вэ?
 
-Менежментийн талаар илүү гүнзгий мэдэх, зөвхөн мэдээд өнгөрөх бус манлайлагч болохыг хүсэж байгаа хүн болгоны ширээний ном гэж хэлдэг. Энэ утгаараа “Өдөр бүр Дракертай хамт” ном нь олон орны уншигчдад хүртээл болсон. Өнөө цагт хувь хүний хөгжил болон менежментийн талаар маш олон ном гарч байгаа. Гэхдээ уншигчдад үлдэх өгөөж, цаашид ажил, амьдралд нь хэрэг болохуйц санаа харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, менежментийн талаар зарим ном зөвхөн нэг санааг л өгүүлдэг. Харин “Өдөр бүр Дракертай хамт” ном нь өдөр болгон өөр санааг өгүүлсэн байдаг. Зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл энэ номонд багтсан онцлогтой.
-Таны хувьд хувь хүний хөгжлийн чиглэлээр гарч байсан нэлээд номыг өмнө нь уншсан талаараа ярьсан. Тэдгээр номуудтай харьцуулахад “Өдөр бүр Дракертай хамт” юугаараа онцгой байсан бэ?
 
-Миний хувьд хувь хүний хөгжлийн чиглэлээр гарсан цөөнгүй ном бүтээлүүдийг уншиж, сонсож байсан. 1990-ээд оны сүүлчээс 2000-гаад оны эхэн болох таваас зургаан жилийн хугацаанд хувь хүний хөгжил, амжилтад хүрсэн хүмүүсийн намтраас өөр ном бараг уншаагүй шүү. Уншсан номоо эргээд харахад ихэвчлэн хувь хүний хөгжил, зохион байгуулалтын чиглэл нь давамгайлж байж. Харин “Өдөр бүр Дракертай хамт” номын тухайд гэвэл удирдагч хүний хувийн зохион байгуулалт, асуудалд тулгуурласан бүтээл бөгөөд манлайлагч ямар байх шаардлагатай, бизнесийн менежер, захирал хүний мэдэх учиртай, байгууллагын уур амьсгал, соёл, стратеги, маркетинг, бүтээмж гээд менежментийн талаар олон чухал санааг багтаасан бүтээл юм.
 
-366 өдрийн хичээл гэж “Өдөр бүр Дракертай хамт” номын хавтсан дээр бичсэн байсан. Энэ нь их сонирхолтой санагдсан төдийгүй анхаарал татсан ажил болсон байна. Манлайллын сурах бичиг төдийгүй менежментийн ширээний ном гэж үзэж болох уу?
 
-Өдөр болгон өөртөө болон байгууллагын үйл ажиллагаандаа өөрчлөлт гаргах боломжтой. Учир нь дээр дурдсан байгаа, жилийн турш энэ ном таны өдөр болгоныг илүү идэвхтэй, шинэ содон байлгахад тусалж чадна. Захирлуудын бидний хувьд нэг номноос нэг санаа л олж авч түүнийг хэрэгжүүлэх гэж уншдаг. Тэгвэл “Өдөр бүр Дракертай хамт” номоос 360 гаруй санааг олж авч өөртөө болон байгууллагадаа хэрэгжүүлж болно гэсэн үг. Тэгэхээр энэхүү бүтээл нь өдөр бүр байнга тулгамддаг асуудлыг хөндөх бөгөөд өөрөөр хэлбэл, уншигч таны хувьд менежментийн өвөг эцэг гэгдэх хүнээс дэлхийн шилдэг менежментийн зөвлөгөөг хүлээн авах боломжтой болж байна гэсэн үг юм.
» Захирал бүрийн ширээн дээр заавал байх номын нэг гэж “Өдөр бүр Дракертай хамт”-ыг үздэг.
» Өдөр болгон өөртөө болон байгууллагын үйл ажиллагаандаа өөрчлөлт гаргах боломжтой.
» Тэрбээр 65 жилийн хугацаанд 39 ном бичиж үлдээсэн байдаг. Түүний нэг нь “Өдөр бүр Дракертай хамт” бүтээл.
» Монголчууд бид хүссэн, хүсээгүй дэлхийн түвшинд өрсөлдөх шаардлагатай болж байна.
-Номын агуулга хүнд байсан уу. Орчуулга дээр хэр удаан суусан бэ?
 
-Миний хувьд энэ ном маш том сургууль болж, үүнээс их мэдлэг хуримтлуулсан. Орчуулах ажилд тавуулаа оролцсон. Миний хувьд утгын редактораар ажилласан. Хуудас бүрт ойролцоогоор 20-40 минут зарцуулсан. Ном орчуулах ажилд багагүй цаг хугацааг манай баг зориулсан. Монголд П.Дракерын бүтээл анх удаа албан ёсны эрхтэйгээр гарч байгаа нь энэхүү бүтээл юм. Цаашдаа хэд хэдэн номыг нь гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор дахиад хоёр номынх нь эрхийг авсан. Үүний нэгийг нь энэ сард гарахаар зорьж байгаа. Орчуулга хийх нь амаргүй бөгөөд хариуцлагатай ажил. Тухайн өгүүлбэрийг эх хэлнээ утга төгөлдөр буулгахад цөөнгүй тохиолдолд бэрхшээл гарч байсан. Хэдийгээр туршлагатай орчуулагчдаас манай баг бүрдсэн ч соёлын болон өмнө нь манайд утга нь буруу орчуулагдаж, улмаар тэр нь хэвшмэл ойлголт болчихсон нийтлэг алдааг ч гэсэн үүгээр засах гэж оролдсон тал бий.
-“Өдөр бүр Дракертай хамт” номыг хаанаас худалдан авч болох вэ?
 
-Номын сүлжээ дэлгүүрүүдэд манай ном байгаа. Сонирхож буй иргэдийн хувьд өөрт ойр байгаа “Мажестик”, “Аз Хур”, “Интерном”, МИР зэрэг дэлгүүрээс авах боломжтой. Мөн манай Фейсбүүк хуудсаар (fb. com/DruckerMN) дамжуулан худалдан авах боломжтой. Албан байгууллагууд 99051904 дугаараар холбогдож болно.
-Уншигчдаас ямар сэтгэгдэл ирж байна вэ?
 
-Захирал бүрийн ширээн дээр заавал байх номын нэг гэж “Өдөр бүр Дракертай хамт”-ыг үздэг. Энэ утгаараа гарсан цагаасаа хойш олон хүний талархлыг хүлээж, ширээний ном нь болж амжсан байна. АПУ компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг болон “Хас банк”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт зэрэг нэр хүндтэй хүмүүс өөрсдийн номтой холбоотой сэтгэгдэлээ илэрхийлсэн. Ер нь уншигчдын сэтгэлд нийцэж чадаж байна гэж ойлгож байгаа. Түүнчлэн биднээс орчуулга нь маш сайн болж, дараагийн ном нь хэзээ гарах вэ хэмээн хүмүүс байнга асууж байдаг. Манай Фейсбүүк хуудас маань аль хэдийнэ таван мянга гаруй дагагчидтай болсон.

Нийслэлийн усан хангамж үйлчилгээний тарифт өөрчлөлт оржээ

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх усан хангамж үйлчилгээний шинэчилсэн тарифыг танилцууллаа.

Тодруулбал, Улаанбаатар хот болон нийслэлийн Багануур, Налайх дүүргийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ төлбөрт өөрчлөлт оруулж, хэрэглэгчид дараах тарифыг дагаж мөрдөхөөр болжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: УСУГ

​Хамгийн анхны нарны зайн хавтан замыг ашиглалтад оруулжээ

Дэлхий дээрх хамгийн анхны нарны зайн хавтангаар хийсэн явган хүний замыг Францын Турово-О-Першид ашиглалтад орууллаа. 2,880 ширхэг нарны эрчим хүч үүсгүүр хавтантай нэг километр орчим урт үргэлжлэх уг замыг албан ёсоор нээх ажиллагаанд тус улсын Байгаль орчны сайд Сеголен Руяаль оролцсон байна. Гүйцэтгэлийн ажлыг хариуцсан “Colas‘ Wattway” технологийн компани цаашид цэвэр эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдэх энэхүү туршилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж. Тус зам нь 3,400 хүнтэй жижиг хотын гудамжны гэрэлтүүлгийн цахилгааны эх үүсвэрийг хангах хүчин чадалтай юм байна.

Дэлхий дээрх анхны нарны хавтан замыг байгуулах төсөлд Франц улс 5.2 сая доллар зарцуулжээ. Хавтангуудыг гэмтэхээс сэргийлж, уян хатан байлгахын тулд 5 давхар силикон хучлагаар хамгаалжээ. Уг зам нь цаг агаараас үл хамааран жилийн турш хоногт 280 мегаватт цаг эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүнчлэн зуны цагт хоногт 1,500 киловатт цаг цахилгааныг үүсгэснээр өдөр тутам 767 киловатт цаг эрчим хүчийг урьдчилан гаргах боломжтой аж.

Эрчим хүчийг шинэлэг арга барилаар гарган авах уг нарны хавтан замын ашиглалтын хугацаа, цахилгаан үйлдвэрлэх боломжийг хоёр жилийн хугацаанд туршжээ. “Colas‘ Wattway”-ийн захирал Жан-Чарлиз Бройзат энэ талаар ярихдаа, “Бид одоо ч туршилтын үе шатандаа явж байна. Энэхүү нарны хавтан зам бол бидний хувьд жинхэнэ технологийн дэвшлийг авчирч чадлаа. Анхны туршилтыг ийнхүү хийснээр манай үйлдвэрлэл, технологийн шинэчлэлд, нарны хавтан суурилуулах ажлаа эрс сайжруулан хөгжүүлэх томоохон боломжийг олголоо”  хэмээн өгүүлсэн юм.

Гэхдээ нарны хавтан зам тавьсан явдалд хүн бүр таатай хандсангүй. Зарим иргэд засгийн газар үр ашиггүй зүйлд хэтэрхий их мөнгө зарцуулж байна хэмээн таагүй хүлээж авчээ. Гэсэн ч Франц улс цаашид нарны зайн хавтангуудаар 1,000 километр зам барихаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Барилга.М

Н

Ногоон барилгын жишиг төслийг танилцууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2016 оны 12-р сарын 15-ны өдөр “Хүүхдийн цэцэрлэгийн загвар ногоон барилгын зураг төсөл, технологи болон хөрөнгө оруулалт” семинарыг зохион байгууллаа.

Семинараар Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд баригдах 150 хүүхдийн жишиг ногоон цэцэрлэгийн барилгын зураг төсөлтэй оролцогч талууд танилцав. Орчин үеийн барилгын технологи маш олон төрлийн сонголт бий болгож байгаа бөгөөд удаан хугацааны судалгааны дүнд Монгол орны цаг агаар, байгалийн нөхцөлд таарсан хувилбарыг гаргасан гэж төсөл боловсруулагчид танилцуулж байв.

Урьдчилсан зураг төсөл, технологийн шийдлийн үнэлгээг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ) Солонгосын ногоон технологийн төв (СНТТ) хамтран боловсруулсан бол Монголын ногоон барилгын хүрээлэн болон “Бьюлдингс техноложи” ХХК хамтарсан консорциум барилгын технологийн сонголт, эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр ашгийн тооцоо, ногоон цэцэрлэгийн барилгын зураг төсөл, тавигдах шаардлага болон шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан байна.

Барилга байгууламж эдийн засгийн хувьд үр ашигтай хэмнэлттэй, ашиглалтын хугацаа урт, тав тухтай байхаас гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх зарчим нь ногоон барилгын гол шалгуур үзүүлэлт болсоор ирсэн. Дэлхий нийтийн хүлэмжийн хийн ялгаралын 39 хувийг барилгын салбар дангаараа эзэлдэг бөгөөд Монгол Улс жишиг ногоон барилгыг барьж ашиглалтад оруулснаар дунд, урт хугацаанд үр ашигтай, ухаалаг хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгоно гэж олон улсын мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 14 хувиар бууруулах зорилтод чиглэсэн алхам болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг бүлэг бүхэлдээ байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдэж байгаа бөгөөд зорилтын хүрээнд уламжлалт хүрэн бизнес, бизнесийн практикийг алхам алхмаар халж, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалт, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг ногооруулах боломжийг эрэлхийлж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын тамгын газар